Мэдээ RSS

MILANI -

2016 онд АНУ-ын Лос Анжелес хотноо байрлах MILANI брэндийн төв оффист зочлох үеэр Олон улсын худалдаа эрхэлсэн захирал Лизатай MILANI брэндийн тухай удаан ярилцсан юм. Тэр үед MILANI ойрын үед Хятад улсад борлуулалт хийх төлөвлөгөөтэй тухай асуухад, No, because they need animal testing гэж их шулуун эргэлзээгүй хариулт өгч билээ. Учрыг лавлаж үзвэл гадаадад үйлдвэрлэсэн косметик бүтээгдэхүүнийг Хятад улсад худалдаалах зөвшөөрөл авахын тулд заавал амьтан дээр туршилт хийхийг шаардсан хуультай юм байна. Энэ хууль нь онлайн худалдаанд хамаарахгүй зөвхөн бүтээгдэхүүнийг Хятадын нутаг дэвсгэрт биетээр байршуулан худалдаалах тохиолдолд хүчинтэй байдаг учраас MILANI зарим нэг онлайн худалдааны сайтаар бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр худалдаалдаг...

Цааш унших

Зөвлөгөө -

Өдөр тутмын будалтандаа хэдэн өнгийн арьсны өнгө засдаг өө дарагч хэрэглэж байна вэ? эсвэл хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл өөтэй, сэвхтэй, гундсан арьстай бүсгүйчүүд болон олны танил одуудын үнэнч туслах өнгийн өө дарагч байдаг билээ. Энэхүү өө дарагчийг хэзээ юунд хэрэглэж болохыг тайлбарлая.  Улбар шар өнгө нь толбо, хөхрөлт, нүдэн доорх хар хүрээг дарна.  Шар өнгө нь гундуу арьсны өнгийг сэргээнэ. Сэвх багасгаж харагдуулна. Гэрэл өгнө. Cool tone арьсны туяаг гэрэлтсэн болгоно. Нүдэн доорх хөхийг дарна.  Лавандерийн ягаан өнгө нь гэрэл өгнө. Хэтэрхий шар туяатай арьсыг цайруулж харагдуулна. Маш гоё гэрэл болдог.  Цайвар шар буюу Light Yellow Corrector: Нүдэн...

Цааш унших

Үнэхээр сэтгэл өвдөхийн аргагүй учраас хуурамч гоо сайхны бүтээгдэхүүний талаар хэдэн зүйл бичмээр санагдлаа. Олонд танигдсан брэндийн савлагааг ашиглан дотор нь хамаг л муухай бүхнийг хийгээд танд зарж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг брэндийн бүтээгдэхүүн авах бол ядаж дараах хэдэн шинжийг нь анзаараад хуурамч байж магадгүйг мэдэх боломжтой. Хэрвээ хуурамчийг мэдсээр байж сав нь адилхан гээд авч байгаа бол харамсмаар алдаа хийж байгаа нь тэр шүү. Хуурамч л бол хуурамч, A, B, C сopy гэсэн ойлголт гоо сайхны бүтээгдэхүүн дээр хэзээ ч байдаггүйг санаарай. 1. Итгэмээргүй хямдхан үнэ. Америкт $5-р зарагддаг DUO сормуусны цавуу 2500 гэж байвал,...

Цааш унших

Хэсэг завсарласны эцэст бид онлайн худалдааны сайтаа шинэчлэн нээж байна. Ингэснээр цаг завгүй үйлчлүүлэгч нар маань бараагаа хүргүүлж авах боломжтой боллоо. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй Монгол улсын өнцөг булан бүрт хүргэлт хийх болно. Мөн бид дэлгүүр дээрх бараануудаа аль болох бүгдийг нь онлайнаар худалдаалахыг зорьж байна. Онлайн худалдааны давуу талыг ашиглаж бид урамшуулалт худалдаа, байнгын үйлчлүүлэгчийн тусгай хөнгөлөлт зэргийг тогтмол явуулах болно. Ингээд онлайн худалдааны хамгийн сүүлийн үеийн бүхий л дэвшлийг тусгасан шинэ худалдааны сайтаар та бүхэн тавтай үйлчлүүлээрэй!

Цааш унших

Шошгонууд
Liquid error (layout/theme line 151): Could not find asset snippets/sc-wholesale-simplified.liquid