Арьсны өнгө засагч буюу color corrector хэрэгтэй юу?

Зөвлөгөө - Liquid error: The format option 'month_day_year' is not a supported format.

Арьсны өнгө засагч буюу color corrector хэрэгтэй юу?

Өдөр тутмын будалтандаа хэдэн өнгийн арьсны өнгө засдаг өө дарагч хэрэглэж байна вэ? эсвэл хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байна уу.

Тэгвэл өөтэй, сэвхтэй, гундсан арьстай бүсгүйчүүд болон олны танил одуудын үнэнч туслах өнгийн өө дарагч байдаг билээ. Энэхүү өө дарагчийг хэзээ юунд хэрэглэж болохыг тайлбарлая.

 Улбар шар өнгө нь толбо, хөхрөлт, нүдэн доорх хар хүрээг дарна.

 Шар өнгө нь гундуу арьсны өнгийг сэргээнэ. Сэвх багасгаж харагдуулна. Гэрэл өгнө. Cool tone арьсны туяаг гэрэлтсэн болгоно. Нүдэн доорх хөхийг дарна.

 Лавандерийн ягаан өнгө нь гэрэл өгнө. Хэтэрхий шар туяатай арьсыг цайруулж харагдуулна. Маш гоё гэрэл болдог.

 Цайвар шар буюу Light Yellow Corrector: Нүдэн доор хөхийг багасгана. Арьсны өнгийг сэргээж өгнө. Цонхигор буюу Cool tone арьсанд илүү тохиромжтой.

 Peach буюу тоорны өнгө нь сэвх нөсөө дарна. Улбар шар өө дарагчны илүү зөөлрүүлсэн хувилбар юм. Арьсыг туяарсан харагдуулна.

 Ногоон өнгө нь улаан өнгөний эсрэг өнгө ба хамрын эргэн тойрон, хацрын улайлт, батганы улааныг дарна.

Өнгийн өө дарагчыг өөрийн арьсны онцлогт тохируулан хэрэглэх ба кремээ зузаан тавилгүй өөгөө дарах боломж олгодог. Өнгийн өө дарагчны дээр арьсны өнгөтэй өө дарагч тавьж төгс будалт хийнэ.

Арьсны өнгийн өө дарагч сонгохдоо өөрийн арьсны өнгөнөөс 1-2 өнгөөр цайвар сонгох нь тохиромжтой байдаг.

Зөвлөгөө бичсэн:
Degjin School of Beauty & Makeup
Makeup artist Doko

Манайд зарагдаж буй өнгө засагчнууд:

https://www.degjinbeauty.mn/collections/makeup-face/concealer

#degjinbeauty #nuurbudalt #LAGirlCosmeticsmongolia #degjinbeauty


Сэтгэгдэлээ үлдээнэ үү!

Шошгонууд