Хуурамч бүтээгдэхүүний тухай

Хуурамч бүтээгдэхүүний тухай

Үнэхээр сэтгэл өвдөхийн аргагүй учраас хуурамч гоо сайхны бүтээгдэхүүний талаар хэдэн зүйл бичмээр санагдлаа.

Олонд танигдсан брэндийн савлагааг ашиглан дотор нь хамаг л муухай бүхнийг хийгээд танд зарж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг брэндийн бүтээгдэхүүн авах бол ядаж дараах хэдэн шинжийг нь анзаараад хуурамч байж магадгүйг мэдэх боломжтой. Хэрвээ хуурамчийг мэдсээр байж сав нь адилхан гээд авч байгаа бол харамсмаар алдаа хийж байгаа нь тэр шүү. Хуурамч л бол хуурамч, A, B, C сopy гэсэн ойлголт гоо сайхны бүтээгдэхүүн дээр хэзээ ч байдаггүйг санаарай.

1. Итгэмээргүй хямдхан үнэ. Америкт $5-р зарагддаг DUO сормуусны цавуу 2500 гэж байвал, $24-р зарагддаг Mary Lou гэрэлтүүлэгч 5000 эсвэл 30000 гэж байвал ойлгомжтой хуурамч. Ядаж утсаараа интернэт рүү ороод компанийн вэб дээр нь хэдээр зарагдаж буйг хараарай. Үнэ бол хамгийн том бас хялбар таних тэмдэг.

2. Савлагаа нь жаахан ч гэсэн өөр харагдах. Тухайн брэндийн савлагаа час улаан бол час улаанаараа л байна, түүнээс бага зэрэг хүрэн туяатай байна гэж байхгүй.

3. Боломжтой бол үнэрлээд үзээрэй. Хэрвээ хямд бүтээгдэхүүнд байдаг нийтлэг эвгүй үнэртэй бол хуурамч байх магадлал өндөр.

Хэрвээ та оргиналь гэсэн худал үгэнд хууртаад эсвэл өөрөө тэгж бодоод авсан бүтээгдэхүүн тань хуурамч гэдгийг мэдвэл найз нөхдийнхөө, эгч дүүсийнхээ сайн сайхны төлөө боломжоороо нийтэд мэдээлж байгаарай. Ингэж байж л бид энэ зурган дээр байгаа шиг хороор өөрсдийгөө хордуулахаас сэргийлж чадна.

Энэ бичлэгийг түгээснээрээ та энэ тухай мэдэхгүй олон охид, бүсгүйчүүдэд ямар их тус болох зүйл хийж буйгаа төсөөлөх ч үгүй байж мэднэ. Өөрсдийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө дуугарцгаая!

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

prklkvqfwx