2016 онд АНУ-ын Лос Анжелес хотноо байрлах MILANI брэндийн төв оффист зочлох үеэр Олон улсын худалдаа эрхэлсэн захирал Лизатай MILANI брэндийн тухай удаан ярилцсан юм. Тэр үед MILANI ойрын үед Хятад улсад борлуулалт хийх төлөвлөгөөтэй тухай асуухад, No, because they need animal testing гэж их шулуун эргэлзээгүй хариулт өгч билээ.
Учрыг лавлаж үзвэл гадаадад үйлдвэрлэсэн косметик бүтээгдэхүүнийг Хятад улсад худалдаалах зөвшөөрөл авахын тулд заавал амьтан дээр туршилт хийхийг шаардсан хуультай юм байна. Энэ хууль нь онлайн худалдаанд хамаарахгүй зөвхөн бүтээгдэхүүнийг Хятадын нутаг дэвсгэрт биетээр байршуулан худалдаалах тохиолдолд хүчинтэй байдаг учраас MILANI зарим нэг онлайн худалдааны сайтаар бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр худалдаалдаг ажээ.
Тэд cruelty-free буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орц найрлагыг гаргаж авах бүхий л шатанд ямар нэг хэмжээгээр амьтан дээр туршилт хийхгүй гэсэн зарчимтай, энэ зарчимдаа үнэнч үлдэхийн тулд Хятадын маш том зах зээл рүү орохгүй хэмээн шулуухан хэлж чадаж байгаа нь гайхалтай.
Гэтэл Америк, Европын олон том брэнд "зөвхөн хуулиар шаардсан учраас амьтан дээр туршилт хийж байгаа" гэсэн өчүүхэн тайлбар хэлэн өөрсдийгөө хаацайлж байна. Энгийнээр хэлбэл Хятад улсад биетээр бүтээгдэхүүнээ зарж буй Америк, Европын бүх алдартай брэнд cruelty-free биш гэж ойлгоход болно.
Яагаад cruelty-free байх нь чухал байдаг тухай, юуны төлөө MILANI шиг брэндүүд мөнгөнөөс дээгүүрт энэ зарчимаа дээдэлдэг тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараа хүргэх болно.
Зураг дээр: MILANI компанийн Олон улсын худалдаа эрхэлсэн захирал Лизагийн хамт
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?