Брэнд - L.A. Girl
Beauty For All буюу Гоо сайхныг бүгдэд гэсэн уриатай энэхүү брэнд нь 30 жилийн түүхтэй бөгөөд өнөөдөр чанартай хэдий ч боломжийн үнэтэй мөн шинэлэг нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээрээ тренд болж буй брэнд юм. Энэ брэндийн олон бүтээгдэхүүн нийгмийн сүлжээнд маш их нэр хүндтэй байдаг бөгөөд тухайлбал HD Pro Conceal бүтээгдэхүүн нь YouTube‐ийн хамгийн том нүүр будалтын мэргэжилтэн Michel Phan‐ий 2015 оны хамгийн дуртай бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байсан. Мөн олон бүтээгдэхүүн нь Best of Allure шагналыг авч байсан.