
Pyunkang Yul
Concentrated Eye Cream25мл
29,800₮
1
Солонгосын Pyunkang Yul брэндийн Concentrated Eye Cream нь нүдний эргэн тойрны нимгэн, эмзэг арьсыг зөөлөн арчилж, гүн тэжээх, чийгшүүлэх зориулалттай өндөр нягтралтай зовхины тос юм. Энэхүү тос нь үрчлээг багасгаж, арьсыг гүнээс нь тод, уян хатан байдлаар дүүргэж, тос-чийгшлийн тэнцвэрийг хангана. Хос үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүн нь нүдний эргэн тойрны арьсыг хөгшрөлтөөс хамгаалж, гэрэлтүүлэх арчилгааг гүнээс нь тэжээнэ. Уламжлалт солонгос анагаах ухаанд эртнээс хэрэглэгддэг хунчирын үндэс (Astragalus Root) болон хүн орхоодойн үндэсний (Ginseng Root) ханд агуулсан бөгөөд ядарч өнгөө алдсан зовхины арьсыг сэргээх, бат бөх, уян хатан байдлыг сэргээхэд тусална.
- Хунчир болон хүн орхоодойн ханд — арьсыг гүн тэжээж, эрч хүчийг сэргээнэ. Хүн орхоодойн ханд дахь сапонин, полифенол нь арьсан дахь коллагены нийлэгжилтийг дэмжиж, уян хатан байдлыг сайжруулж, хөгшрөлтөөс үр дүнтэй урьдчилан сэргийлнэ.
- Нүдний эргэн тойрныг чангалах — Хунчирын үндэсний ханднаас гаргаж авсан изофлавоноид болон кальцикозин нь нүдний эргэн тойрны бүдэг арьсыг илүү чанга, бат бөх харагдуулж, эрүүл гэрэлтсэн арьстай болгоно.
- Гүн чийгшүүлэлт — Ши тосны модны ургамлын гаралтай найрлагууд нь чийгшлийг хадгалах хамгаалалтын давхарга үүсгэж, арьсны хамгаалах чадварыг сайжруулна.
- 3 төрлийн серамид (NP, NS, EOP) — арьсны хамгаалалтын давхаргыг нөхөн сэргээж, бэхжүүлнэ.
- Аденозин болон ниацинамид — үрчлээг багасгаж, арьсыг гэрэлтүүлэн, өнгийг тэгшилнэ.
- Зөөлөн найрлага — Бага pH-тэй, EWG аюулгүй найрлагатай бөгөөд арьс судлаачийн тестээр баталгаажсан тул мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой.

