
Milani Conceal + Perfect 2-In-1 Foundation + Concealer 30мл
Milani Conceal + Perfect 2-In-1 Foundation + Concealer — тайлбар
Америкийн Milani брэндийн Conceal + Perfect 2-In-1 Foundation + Concealer нь 2-ын 1-т арьсны өнгөний төгс байдлыг бий болгоно. Энэхүү хамгийн их борлуулалттай, олон үйлдэлт суурь крем (foundation) болон өө дарагч (concealer)-ийн формула нь нүдний доорх хар хүрээ, улаалт болон арьсны төгс бус байдлыг үр дүнтэй дарна. Бүтээгдэхүүн нь дунд болон бүрэн бүрхүүлэлтийг өгөхөөс гадна, өдрийн турш тогтох байгалийн matte өнгөлгөөтэй. Удаан тогтоцтой, ус болон хөлсөнд тэсвэртэй.
- Олон үйлдэлт — Суурь крем болон өө дарагчийг нэгтгэсэн, арьсны төгс бус байдлыг нэг алхамаар шийднэ.
- Дунд болон бүрэн бүрхүүлэлт — Арьсны өө сэвийг найдвартай бүрхэж, жигд өнгө төрхийг бий болгоно.
- Удаан тогтоц — Ус болон хөлсөнд тэсвэртэй тул өдрийн турш будалт тогтвортой байна.
- Өргөн өнгөний сонголт — олон өнгөний сонголттой тул таны арьсны өнгөнд төгс тохирохыг олно.
- Арьсны өнгийг тэгшилнэ — Хэрэглэгчдийн 100% нь арьсныхаа өнгө илүү тэгш болсон гэж үзсэн.
- Бүтэц сайжруулж, улаалтыг бууруулна — 93% нь арьсны бүтэц зөөлөрч, улаалт багассан гэж баталсан.
Milani Conceal + Perfect 2-In-1 Foundation + Concealer — хэрэглэх заавар
Цэвэрлэж, чийгшүүлсэн арьсан дээр хуруугаараа, beauty blender эсвэл foundation brush ашиглан бүтээгдэхүүнийг түрхнэ. Нүүрний төвөөс эхлэн гадагш тойруулан нэвтрүүлж, 2-in-1 фромулыг арьсанд бүрэн шингэтэл холино. Хөнгөн давхарлаж эхлээд хэр их хэмжээ хэрэгтэйгээ тодорхойл (бүрэн бүрхүүлэлттэй тул хэт их хэрэглэхгүй).Milani Conceal + Perfect 2-In-1 Foundation + Concealer — найрлага
- Чавганы лавлаг1/10Prunus Domestica Fruit Extract
Антиоксидант шинж чанартай, арьсыг хамгаалах ургамлын ханд
Чавганы ханд, уян хатан
- Титаны давхар исэл2/10Titanium Dioxide (CI 77891)
Цагаан өнгийн пигмент бөгөөд бүтээгдэхүүний бүрхэх чадварыг сайжруулна.
Хэт ягаан туяанаас хамгаална. Нүүр будалгын бүтээгдэхүүнд аюулгүй.
- Глицерин1/10Glycerin
Агаараас чийг татаж, арьсанд хадгалдаг чийгшүүлэгч найрлага. Крем, угаалга, тонер, лосьон зэрэг бүтээгдэхүүнд ордог. Бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд арьсыг зөөлөн, чийглэг байлгадаг.
Арьсыг чийгшүүлэгч үйлчилгээтэй, аюулгүй найрлага.
- Төмрийн исэл2/10Iron Oxides (CI 77491, CI 77492, CI 77499)
Хөмсөгт хүрэн, бараан өнгө оруулах пигмент.
Байгалийн гаралтай будагч бодис, аюулгүй.
- Аллантоин1/10Allantoin
Арьсыг тайвшруулж, зөөлрүүлдэг байгалийн найрлага. Крем, лосьон, нүүр угаагч зэрэг бүтээгдэхүүнд ашиглагддаг. Цочирсон арьсыг нөхөн сэргээж, эсийн шинэчлэлийг дэмжин арьсыг гөлгөр болгодог.
Аюулгүй, зохих хэрэглээг баримтлах.
- Зөгийн лав1/10Cera Alba (Beeswax)
Бүтэцийг тогтворжуулж, чийгийг түгжиж барина.
Зөгийн лав, аюулгүй
Milani Conceal + Perfect 2-In-1 Foundation + Concealer — түгээмэл асуулт
Milani Conceal + Perfect 2-In-1 Foundation + Concealer-г хэрхэн хэрэглэх вэ?+
Цэвэрлэж, чийгшүүлсэн арьсан дээр хуруугаараа, beauty blender эсвэл foundation brush ашиглан бүтээгдэхүүнийг түрхнэ. Нүүрний төвөөс эхлэн гадагш тойруулан нэвтрүүлж, 2-in-1 фромулыг арьсанд бүрэн шингэтэл холино. Хөнгөн давхарлаж эхлээд хэр их хэмжээ хэрэгтэйгээ тодорхойл (бүрэн бүрхүүлэлттэй тул хэт их хэрэглэхгүй).
Milani Conceal + Perfect 2-In-1 Foundation + Concealer ямар хэмжээтэй, үнэ хэд вэ?+
30мл хэмжээтэй, Degjin Beauty-гийн онлайн дэлгүүрт 48,450₮.
Хүргэлт хэд хоногт, хэдэн төгрөг вэ?+
Улаанбаатарт ажлын 1–2 өдөрт хүргэнэ. 90,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй, бусад тохиолдолд байршлаас хамаарч 7,000₮-өөс. Орон нутагт унаа/тээврийн цэгээр илгээнэ.
Буцааж, сольж болох уу?+
Лац нь бүрэн бүтэн, задлаагүй бараа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буцаах/солих боломжтой. Задалсан, хэрэглэсэн косметикийг эрүүл ахуйн үүднээс буцаан авахгүй (гэмтэлтэй, буруу бараа бол үүнээс хамаарахгүй).

