L.A. Girl

Pro Coverage Illuminating Foundation

  • Хямдралтай
  • Энгийн үнэ 35,950 ₮


PRO.coverage high-definition long wear illuminating liquid foundation

Энэхүү суурь энгэсэг буюу крем нь арьсыг өөгүй цэмцгэр харагдуулахаас гадна full coverage finish буюу өөг бүрэн дарна. Хөнгөн зөөлөн найрлага нь бүх л өдрийн турш тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Найрлагандаа арьсыг чийгшүүлж тэжээл өгч эрүүл харагдуулах антиоксидантаар баялаг ба хадгалалт удаашруулах химийн бодис парабен агуулаагүй. Маш олон өнгөний сонголттой ба шинээр нээлт хийн гаргасан сүүн цагаан өнгөтэй крем нь бусад өнгийн кремтэй хольж хүссэн өнгөө гаргахад зориулагдсан. 

 

 

Хэрэглэх заавар:

Багс болон порлон ашиглан нүүрэндээ тараан түрхэнэ. 

Бүтэн өдрийн турш удаан шинээр нь барихын тулд доорх дарааллаар түрхэхийг артистууд зөвлөж байна. 

1-р шат Арьсаа бэлтгэн  L.A. Girl Pro prep Face Primer түрхэж (үнэ 21,000) кремээ доод хэсгээс нь тогтоох

2-р шат Pro coverage Foundation түрхэнэ.

3-р шат L.A. Girl Pro Conceal concealer өө дарагчаар гэрэл сүүдэр хийх их өөтэй хэсэгт крем нэмэхгүйгээр өө дарагч түрхэж илүү гөлгөр болох  .

4-р шат L.A. Girl PRO Face Pressed Powder будалтан дээрээ хөнгөн тавьж кремээ дээд хэсгээс нь тогтоох

5-р шат L.A. Girl PRO.Setting Spray цацлага цацаж будалтаа илүү удаан тогтоон барих

TIP

Сүүн цагаан суурь энгэсэг буюу крем хэрэглэх заавар:

Ямар ч өнгийн кремийг цайруулж хүссэн өнгөө гаргаж авахад зориулсан. Улирлаа даган арьсны өнгө өөрчлөгддөг тул та зун авсан арай бараан кремээ өвөл ч хэрэглэх боломжтой. 

Бидний зөвөлгөө

L.A.Girl pro coverage hd illuminating нүүрний суурь крем нь саяхан дэлхийн ихэнхи улсуудад зэрэг худалдаанд гарж нээлтээ хийсэн билээ. 

Энэхүү кремийг Америкийн youtuber, makeup artist - ууд их өндөр үнэлдэг ба үнэтэй алдартай суурь кремний нэг болох makeup forever брэндийн hd кремтэй ижил, түүний хямд хувилбар гэж үнэлдэг.

HD крем учир гэрлийн ойлтыг нэвтрүүлэхгүй буцааж ойлгосноор доор нь байгаа өө нь бага харагдана. Тиймээс зураг авалтанд их ордог телевиз кинонд ажилладаг уран бүтээлчидэд их таалагддаг. 

Illuminating буюу гялалзсан чийгтэй харагддаг тул ямар ч арьсыг барзайлгахгүй ба усан суурьтай учир нүүрний себумтэй амархан холилдож арилахгүй удаан тогтоно. Pro coverage кремийг primer буюу суурьгүй хэрэглэхэд удаан тогтох хэдий ч primer нь  нүүрний арьсыг жигдэлж өнгөн үрчлээ болон нүхжилтийг багасган будгийг удаан тогтоохоос гадна будагны хорноос сэргийлдэг тул доор нь primer хэрэглэхийг зөвлөж байна. 

Pro coverage крем нь дуслаар буюу багаар тараан түрхэхэд medium coverage буюу арьсыг жигдэлж гэрэлтсэн харагдуулдаг. Тагыг бүтэн дарсан хэмжээгээр түрхэхэд Full coverage буюу бүтэн өө дардаг ч зузаан даргар мэдрэмж төрүүлдэггүй, хөнгөхөн зөөлөн харагдаж арьсыг амьсгалуулдагаараа давуу талтай санагддаг. Эмэгтэй хүн бүрт байх ёстой кремний нэг гэж бодож байна. 

 

 

 

 

 

 

 

 


Хэрэглэгчдийн сэтгэгдэл

1 сэтгэгдэл дээр суурилсан үнэлгээ Сэтгэгдэл бичих