L.A. Girl
Pro Sculpt Concealer Palette
Pro Sculpt Concealer Palette
Будалтаа дараагийн түвшинд хүргээрэй — PRO Sculpt Concealer Palette!
8 төрлийн кремэн бүтэцтэй өнгө нь:
-
Өө дарах
-
Арьсны өнгө засах
-
Тодруулах
-
Хэлбэржүүлэх
зориулалттай бөгөөд таны хамгийн гоё онцлогийг тодотгоно.
Харшил өгөхгүй, хялбар уусдаг бүтэцтэй, мэргэжлийн түвшний үр дүнтэй контур, тодруулалт хийхэд төгс тохирно.
Мөн ший тос, cloudberry жимсний тос, camellia үрийн тос зэрэг найрлага нь арьсыг чийгшүүлж, зөөлрүүлж, хамгаална.
Онцлогууд:
✔️ Контур, гэрэлтүүлэлт, өө даралт
✔️ Хэлбэрийг тодотгож, сайжруулна
✔️ 8 төрлийн өтгөн, уусдаг өнгө
✅ Парабенгүй
✅ Амьтан дээр туршаагүй
Хэрэглэх заавар:
🔹 Өө дарахад:
– Өө дарагчийг нэмэлт өө даралт хэрэгтэй хэсэгт түрхэнэ
– Даралттай, товших хөдөлгөөнөөр багс эсвэл хуруугаараа уусгана
– Ингэснээр бүтээгдэхүүн зөвхөн тухайн хэсэгтээ үлдэнэ
🔹 Тодруулахад (Highlighting):
– Суурь будгаасаа 1–2 өнгөөр цайвар өө дарагчийг хэрэглэнэ
– Духны гол хэсэг, хамрын гүүр, хацрын ясны орой, нүдний доод хэсэгт түрхэнэ
– Бүтээгдэхүүнийг байршуулсан газартаа үлдээх байдлаар порлон эсвэл багсаар уусгана
🔹 Контур тавихад:
– Суурь будгаасаа 1–2 өнгөөр бараан өнгийг хэрэглэнэ
– Духны зах хэсэг, хамрын хоёр тал, хацрын доогуур, эрүү дагуу зураас гаргаж контур тавина
– Бүтээгдэхүүн байрласан газраасаа хэтрэхгүйгээр порлон эсвэл суурийн багсаар уусгана
Share


