Брэнд - Kicho

Kicho гэдэг нь Солонгосоор (기초) буюу Суурь гэсэн утгатай. Энэ ганц үг тус брэндийн эрхэм зорилгыг тодруулж өгдөг. Тэд бүтээгдэхүүний найрлагадаа хэрэгцээгүй, муу үр дагавартай, хор нөлөөтэй бодис оруулахгүй байхыг эрхэмлэдэг. Хэзээ ч өмнө нь хараагүй шинэ зүйлийг бүтээгдэхүүнийхээ найрлаганд оруулахаасаа илүүтэй дээд зэргийн чанартай, хангалттай туршигдсан, харшил өгдөггүй найрлагуудыг дэлхийн өнцөг булан бүрээс шилж сонгодог байна. Хэдийгээр Kicho брэнд бидний хувьд шинэ сонсогдож буй ч тэд арьс арчилгааны чиглэлээр 50 жил ажилласан арвин туршлагатай.

Бид бүгд л өөрсөндөө эрсдэл багатай үр дүнтэй бүтээгдэхүүнийг хайж байдаг шүү дээ. Бидний арьсан дээрээ түрхэж буй зүйл үйлчилгээ сайтай байхын зэрэгцээ аюулгүй байна гэдэг маш чухал. Үнэндээ хор нөлөөтэй найрлага бол хүсэх зүйл биш л дээ.

Kicho брэндийн талаар нэгэн жишээ дурдая. Америк дахь Whole Foods сүлжээ өөрийн үйлчлүүлэгчиддээ маш цөөн тооны Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнийг шилж танилцуулахдаа Kicho-г жагсаалтандаа оруулсан байдаг. Whole Foods-ийн гоо сайхны хэлтэс нь зарагдаж буй бүтээгдэхүүнээ маш өндөр шалгуураар сонгодгоороо алдартай. Тэд өөрсдийн хориглодог нийт 400 гаруй орц тухайн бүтээгэхүүнд орсон эсэхийг нарийвчлан шалгадаг. Тиймээс гоо сайхны брэндүүдийг хувьд Whole Foods сүлжээн зарагдахаар сонгогдоно гэдэг бол нэр төрийн хэрэг байдаг юм.

Энэхүү гайхалтай брэндийг бид албан ёсоор Монголын зах зээлд тун удахгүй худалдаалж эхлэх гэж буйг дуулгахад таатай байна. Мөн бид Монголын зах зээлд борлуулах үнийг Солонгосын болон олон улсын үнээс 20% орчим хямд байхаар төв компанитай тохиролцсон сайхан мэдээтэй.

Kicho брэндийн бүх барааг үзэх >>